Загварын ертөнцөд өөлөхийн аргагүй төгс бие галбираараа гайхагддаг төгсийн төгс эмэгтэй бол С.Төгс юм. Түүний юм бүхэн нэр шигээ “төгс” гэхэд хэн ч маргахгүй. Анхны амьдралаасаа хөөрхөн охинтой үлдсэн тэрээр “Тэнгэрийн хун тайж” буюу Pole Dancer Ч.Цэнгүүнтэй хамтран амьдраад нилээдгүй хугацааг өнгөрүүлжээ.

Сайхан хосуудын тоонд тооцогдох тэр хоёр саяхан тус тусдаа өөрийн show нэвтрүүлгүүдийг хийж эхэлсэн. Охиныхоо зургийг сошиалд оруулдаггүй С.Төгс “Би охиноо ер нь л сошиал медиагаас хол байлгадаг. Өөрөө мэдээд, өөрийнхөө профайлтай болох хүртэл нь тэр чигээр нь байлгах байх. Өөрөө л нялхынхаа зурагнуудыг бусад хүмүүст харуулмаар эсвэл харуулмааргүй байгаагаа шийдэг. Миний багийн зургуудыг манай ээж хэдэн лайкны төлөө хаа хамаагүй постлох боломж байгаагүйд нь баярладаг даа.

Гэхдээ л харуулмаар мөчүүд гэж бас байх юм” гэжээ. Ингээд түүний нандин мөчүүдийг сонирхоцгооё.