Нам дагасан найз нөхдийнхөө буянаар балетын багшаас Засгийн газрын хэвлэлийн албаны ажилтан хүртлээ дэвшсэн хүн бол Сүнээ.

Дандар баатарын зээнцэр тэрээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй янаг амрагийн холбоотой хэмээн цоллуулж явсан.

Энэ бүгдийг үгүйсгэсэн тэрээр эрхлэх хүнгүй болсондоо гунирхаж яваа гэнэ шүү.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “ Туяа бид хоёрын мөөм сөөмхөн л чухал байх шиг байна…

Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгээд хэл амгүй гэртээ суугаа.
Биднээс огт шалтгаалахгүйгээс бизнес маань 0 зогсолт хийсэн ч түрээсийн маань төлбөр яваад л байгаа.

Гэрээсээ гарахдаа олон сая төгрөгний өртэй болсон байнаа гэсэн үг.

Гэхдээ төр хариуцахгүй асуудлаа өөрөө шийдээ гээд хаясан.

Банкны маань ч зээл явсаар л байгаа гэхдээ төр бас л дэмжлэг үзүүлэхгүй асуудлаа өөрөө шийдээ гээд орхисон.

Бас л чимээгүй байгаа.

Яагаад гэвэл төрөө хүндэтгэдэг учир итгэдэг учир.

Оюутан охин байхдаа л бизнесээ анх эхлүүлж ААН болгож хүмүүс цалинжуулж салбарлуулж хүртэл өргөжиж олон сайхан шавьтай болсон боловч засгийн газрын хариуцлагагүй байдал буруу шийдвэрүүдээс болж дахин сэхэхэд маш хүнд байна.

Байгаа бүхнээрээ дэнжин тавьж бизнес эхлүүлсэн олон жил хөдөлмөрлөсөн залуучууд нүдэн дээр яаж дампуурч байгааг яаж амьдралаа алдаж дундаж төвшнөөс ядуу ангилалд орж байгааг харлаа.

Анх Энхсаран сувилалаас халдвар алдах нь 100 хувь УОК буруу.

Хэдхэн дарга нарын шийдвэр хариуцлагагүй байдлыг бид ямар өндөр үнээр төлнө вэ?

УОК НИЙСЛЭЛЭЭС гаргаж байгаа шийдвэр бүр ард түмнийг сөхрүүлж байна.

Хууль зүйн сайд нь УИХ гишүүн нь сүүлдээ Засгийн газар нь хоолны ч мөнгөгүй болсон ард түмнээсээ гуйлга гуйж байгааг харлаа.

Гайхамшиг бас гутамшиг.

Уучлаарай.

Хууртаж ханахгүй ард түмэн бид өөрсдөө л мунхаг байна.

Уул шугамандаа ААН бизнес эрхлэгчид амжилттай явж байж татвараа төлнө. Бидний төлсөн татварыг төр өөрөө зөв зохистой зарцуулж юунд хувиарлахаа шийдэх ёстой.

Төрийн мөнгө гэж байдаг юм уу?

Татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг санагдах юм.

Аль хэдийн дарангуйлал тогтчихож
Ажилчдаасаа асуухгүй цалинг нь дур мэдэн өөрийн мэт хандивлаж байгаа даргыг харлаа.

Хорионы үед маскгүй цуглаж маазарсан залуучуудыг хуулийн дагуу шалгуулна гэх даргыг харлаа.

Дарга нар цуглаж дуулж хуурдаж маазарч болно.

Далдгар бацаан нар болохгүй.

Үнэндээ уур хүрч багтарч байна.
Хэлэх өчнөөн юм байна.

Гүе нээрээ тэмцэж чаддаггүй ард түмэн хойно ганцаараа чарлаад ч яахавдээ амиа бодий гэдэг философи ч суух шиг.

Бид дарга нарыг аятай тухтай таатай амьдруулах үүрэгтэй юм уу?

Дарга нар нь ард түмнийг тайван тухтай амьдруулах үүрэгтэй юмуу?

Хандив өгөхийг дэмжина гэхдээ Төрд хандив өгөхийг хэзээ ч дэмжихгүй ээ.

Одоо нэгэнт босгосон хандив төр нь цаашаа зөв бодлого гаргаад хумслаад байхгүй амжилттай аваад яваасай.

Уучлаарай Төр зүгээр л бизнесийнхнаас савраа татаад өгөөч.” хэмээжээ.