Солонгос улсад урлагийн сургуульд суралцан төгсөж тэндээ олон ангит кинонд тоглон, мөн Монголдоо ч ганц нэг кинонд дүр бүтээсэн бүсгүй бол жүжигчин Гэгээнхүслэн.

Түүнийг урлагийн сайхан бүсгүйчүүдийн залгамж халаа нь болж кино урлагт тод гялалзах нь хэмээн ихээхэн найдлага тавьж байсан ч харамсалтай нь сүүлийн үед экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нялх амраг хэмээн цоллуулах болсон. Энэ яриа эдүгээ хэдийн олны чихэнд дасал болж, зарим нэг нь бүр “өнөөх хэл ярианы хөгжил муутай Э.Батшугарын хүүхэн” хэмээн жиг жуг хийх.

Ийн эзэмшисэн мэргэжлээрээ бус эр хүнээр олонд танигдсан Гэгээнээ өдгөө бэлэн хувцас, цэцгийн гээд хэд хэдэн бизнес хийдэг бөгөөд Зайсан хавийн загварлаг хатагтай нарын очиж үйлчлүүлэх дуртай газруудын нэг нь болсон байдаг шүү.

Гэснээс, Гэгээнээ минь хажуудах эрдэнэ ээ жаахан анзаарч хэл ярианы хөгжилд нь анхаарна байгаа…