УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн үзэсгэлэнт гэргий Энхзул нэгэн үе элдэв арга хэмжээнд эр нөхрийн хамт хүрэлцэн ирж чимдэг байсан ч сүүлийн үед нам гүмхэн амьдардаг болсон нь саяхан үрийн зулай үнэрлэсэнтэй нь холбоотой гэнэ.

Монголдоо анхдагч брэнд хувцасны их дэлгүүр Ханбүргэдэй эл хатагтайн эцэг эхийн мэдэлд байдаг бөгөөд ёстой л бэлтэй айлын охин, бэнчинтэй айлын бэр гэсэндээ брэнд хувцсаараа өөрийгөө өвч бүрэн гоёдогоороо олонд илүүтэй танигдсан.

Ямартай ч гурван хүүхдийн ээж болсон тэрбээр дэгжин байдлаа алдаагүй ч илүү даруухан бас хээнцэр харагдах болсон байна лээ шүү.