1929 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр уран зохиолын авьяастнууд хуралдаж, уран зохиолын бүлгэмийг байгуулжээ. Энэхүү өдрийг түүхэн хуудаснаа Монголын зохиолчдын эвлэл үүсгэн байгуулагдсан хэмээн тэмдэглэсэн байна.

Анхны бүлгэм байгуулагдах үед ууган гишүүд нь нэрт зохиолч Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх, Б.Ренчин, М.Ядамсүрэн, Б.Дугаржав нар байжээ. 1929 оны сүүлээр уран зохиолын бүлгэмийн гишүүн найрагчдын бүтээлээр “Уран үгсийн чуулган” хэмээх цоморлог бүтээлээ хэвлүүлэн уншигчдын хүртээл болгосон байна. 1930 онд “Монголын хувьсгалт зохиолчдын холбоо” буюу Марз нэртэйгээр өргөжсөн байна. Мөн 1944 оны 4 дүгээр сараас МЗЭ дэргэдэх “Цог” сэтгүүлийг анхлан хэвлэжээ. Түүнчлэн МЗЭ нь 1983 оны 12 дугаар сард “Болор цом” яруу найргийн наадам зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл уламжлал ёсоор зохион байгуулж шилдэг найрагчдаа тодруулсаар байна. МЗЭ нь утга зохиол, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсан.

Хамгийн анх М.Ядамсүрэн, Ш.Нацагдорж, Д.Цэдэв, Д.Маам, Х.Сампилдэндэв, Д.Төрбат, Д.Пүрэвдорж, Ц.Энхбат, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир нар үзэг нэгт эрхэм найрагчдаа удирдан ажиллаж байсан.

Монголынхоо нийт зохиолч бүтээлч нар болон эрхэм уншигч та бүхэн МЗЭ-ийн яруу алдарт 92 жилийн ойн баярын мэндийг хүргэе