2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан, Монголын үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог хамтлаг бол Чингис хаан одонт “Хү хамтлаг” юм.

Монголын уран бүтээлчдээс анх удаа Youtube-д нэг сая subscribes-тай болж “Gold play button” шагналын эзэн болж, алдарт “Metalica” хамтлагийн “Sad but True” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар гаргасан хамтлаг бол мөн л “Хү” юм. Тэдний байлдан дагуулалт үргэлжилж 1986 онд анх хэвлэгдэж байсан 35 жилийн түүхтэй Английн алдарт “Metal Hammer” сэтгүүлийн 2021 оны тэргүүн нүүрийг чимэхээр болжээ.