Гиннест бичигдсэн 91 настай модель
Кармен Делл Орефайс:

Үхэлтэй тулахдаа ч өндөр өсгийттэйгээ уулзана

14 наснаасаа моделиор ажиллаж эхэлсэн гоо үзэсгэлэнтэй дундаршгүй эрч хүчтэй энэ эмэгтэй 83 насандаа ч Парис, Миланы загварын тайзан дээр гунхалзсаар, хамгийн удаан загвар өмсөгчөөр ажилласан хэмээн Гиннёсийн номонд бичигджээ.


Өдгөө 91 насыг зооглож буй Кармен 100 насална гэж ярьдаг хүн.
1931 онд Нью-Йоркт ядуу зүдүү айлд төрсөн Карменыг идэх юмгүй үедээ ээж нь асрах газарт хүргэдэг байжээ.
Итали эцэг, унгар эхээс төрсөн охин ер бусын том нүдтэй, ховорхон царайлаг, өвөрмөц төрхтэй байсан тул 14-тэйдээ анх Vogue сэтгүүлийн хавтсанд зураг нь нийтлэгджээ. Түүнээс хойш загварын ертөнцийн алдрын тавцанд хүрч, асар өндөр цалин авах болжээ.


Кармен 47 хүртлээ загварын ертөнцөд ажиллаад, карьертаа цэг тавихаар шийдсэн аж.
Нэгэн тансаг үдэшлэг дээр танил зурагчин нь тааралдаж, “Алив, хөгшин хэтэвч минь, чи дур булаам хэвээрээ харагдаж байх шив. Би зургийг чинь авмаар байна шүү” гэжээ.
Тэгэхэд Кармен хэдийн бууралтаж эхлээд байжээ. Зурагчин нь түүнийг үсээ цав цагаан болгохыг зөвлөжээ. Нас явсан модель цал буурал үстэй атал гоо үзэсгэлэн, үнэ цэнэ илтгэсэн төрх. Тэр зургууд нь загварын ертөнцөд жинхэнэ эргэлт болжээ.
Ингэж 47 насандаа Кармен загварын ертөнцөд бодит байдлаараа эргэн ирээд, тайзнаасаа дахин буусангүй.


2002 онд Кармен 71 настайдаа алдарт Жон Гальяногийн шоунд гадсан өсгийттэй гунхалзав.

Jean-Paul Goultier, Donna Karan, Mochino-н нүсэр шоунуудад 80 нас хүрсэн Кармен алхсаар л байв.


Кармен 179 см өндөр, 59 кг жинтэй. Биеийн харьцаа 91-66-99.

Амьдралдаа 3 удаа хүнтэй гэрлэсэн. 1 охинтой.

70 насандаа “Одоо ч би сексийн идэвхтэй амьдралтай. Их унтаж, усанд сэлэх дуртай. Би сексийг хоолноос илүүд үздэг. Үхэлтэй тулгарахдаа ч өндөр өсгийттэйгээ байх болно” гэж тэрээр ярьсан байдаг.


Шүүдэрцэцэг