ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх хэрэгт холбогдуулан жүжигчин Б.Навчааг яллах дүгнэлтийг прокуророос үйлдсэн талаар тэрбээр цахим хуудастаа оны өмнө нийтэлсэн.

Жүжигчин Б.Навчаа 2020 оны дөрөвдүгээр сард “Х.Нямбаатар гишүүний боловсруулсан хуулийг эсэргүүцэж байна. Яагаад 14-16 насны охинд бeлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ” хэмээн бичжээ.

Үүний дараа түүнийг яллагдагчаар татсан талаар “Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болжээ. Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Х.Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй” гээд дараах зургийг өөрийн цахим хуудаст оруулжээ.

Зургийг Navchaa Navchaa фэйсбүүк хуудсаас авав

Мөн Б.Навчаа “За уучлаарай сэтгүүлчид минь, би шүүх хурал болтол яриа өгч болохгүй. Учир нь хууль зүйн сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас. Харин шүүх хурлын дараа болно шүү. Х.Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж цагдаа намайг айлгасан” гэж байсан билээ.

Тэгвэл тэрээр өнөөдөр цахим хуудаснаа “7 сар намайг айлгаж дарамталсан.Одоо болно шүү.Би айдагаа авдартаа хийсэн шүү сайдаа!” хэмээжээ.