онцлох 15 эшлэл

1. Яруу найрагчдыг хүний сэтгэлийн эмзэг бүхнийг түүж ярьдаг улс гэж ойлгох хэрэггүй. Бид өөрсдөө тийм эмзэгхэн, тийм мэдрэмтгий юм.


2. Дурлал анхны үнсэлтээр дуусч, хайр дараа нь эхэлдэг.

3. Амьдрал бол эхний хэсэг нь амьдрах, дараагийн хэсэг нь амьдарснаа хайрлах чухал.

4. Өөртөө хайртай байна гэдгийг том гэмт хэрэг гэж би ойлгодог. Хүн ханиа, үр хүүхдээ, нөхдөө, нутаг усаа хайрлах хэрэгтэй. Хайрлах шалтаг гүйцэгдэшгүй олон. Тэр шалтаг дундаас өөрөө өөрийгөө хайрлах шалтаг олж байгаа амьтан бол хамгийн өрөвдмөөр.

5. Онгод гэдэг бодсон бодол ханах цэг юм. Онгод бол ханасан бодол, бичих хүсэл хоёрын УУЛЗВАР.

6. Ямар ч сонсголонгүй үгнүүдийг хэлхсэн ч яруу найраг болох тохиолдол зөндөө. Үг барилдахуй чанараараа тийм гайхалтай.

7. Үхэл гэдэг зөгнөөд, дуудаад, даллаад байхад ирдэг эд биш. Түлхээд байхад явдаг ч эд биш. Зүй зохисоороо л ирнэ. Өглөө болгон үхлийн тухай бодож бай гэдэг үгийг би баримталдаг. Хүн хийж байгаа аливаа ажлынхаа төгсгөлийг бодоогүйгээр эхэлдэггүй биз дээ.

8. Би хүний амьдралын эцсийн үр дүнг л бичдэг.

9. Хүн юу сонсож өсч, өндийнө тэр л жамаар явна.

10. Хатуу үг гэдэг бол бие исгэдэггүй ч, сэтгэл исгэдэг айхтар ХУРЦ ХУТГА.

11. Эцэг, эх хоёрын дундаас ҮР төрдөг шиг уламжлал, шинэчлэл хоёрын дундаас ЯРУУ НАЙРАГ төрдөг.

12. Он цаг өөрөө бүхнээ нэвсийтэл дагуулаад ирдэг. Он цагаа өөрөө НАЙРАГЧТАЙГАА ирдэг байх.

13. Эмэгтэй хүнийг ухаан зартал нь БҮҮ ЗОВОО. Ухаан туйлдаа хүрнэ гэдэг чинь нулимсаар, багтралаар илэрнэ. Эмэгтэй хүний орчлонд гутах эмзэг чанар нь эр хүнээс хамаагүй наагуур байдаг юм шүү.

14. Улс орон, эх дэлхийн итгэлийн төвийг ЭР ХҮН, сэтгэлийн төвийг ЭМ ХҮН авч явдаг.

15. Ертөнцийн туйлын үнэн бол гашуун бөгөөд хатуу. ҮНЭН ҮГ гэдэг үхэл шиг хатуу байх ёстой.