Цагдаа нарыг гайхаад байх юм. Та нар ажлаа л хийж байгаа. Хүчээр цагдаа болгоогүй. Хүссэндээ л цагдаа болсон байлгүй дээ. Монголд зун угаса халуун, өвөл угаса хүйтэн байдаг. Халууцлаа л гэхийн, даарлаа л гэхийн. Харахад дандаа 20-30 насны залуус.

Та цалингаа аваад дээр нь нэмэгдэл аваад дахиад дээр нь хүн торгодог, дээр нь жил бүр 4 улиралын хувцас улсаас авдаг, хүссэн үедээ машиндаа орж суугаад дулаацчихна, дээр нь ямар ч халдах эрхгүй, эсэргүүцэл үзүүлсэн хүнээ барьж аваад зодно, загнана, бөөнөөрөө хүч хэрэглэнэ, боож унагаана. Зан ааш харилцаа бол 00000.

Та нар бидний аюулгүйн байдлын төлөө ажилладаггүй. Торгохын төлөө л ажилладаг. Одоо 2021 онд төсөв бүрдүүлэхын тулд одоо маниусыг муухай харвал бараг торгоно.

Тэгэхэд энэ муу хэдэн ТҮК-н ажилчид үүрээр босоол хөлдүү нус цэр бөөлжих юу л байдын бүгдийг нь цэвэрлээл, жинхэнэ бидний аюулгүйн аюулгүйн байдлын төлөө энэ хэд л гудамжинд ажиллаж байна.

Энэ хэд байхгүй бол бид бүгд хальтарч унаж гэмтлийн эмнэлэг хугарсан хөл гараар дүүрэн байх байсан биз. Өмссөн хувцас нь маш муу нимгэн нойтон.

Дээр нь дандаа нас тогтсон ах эгч нар харагдхийн. Дээр нь хүн болгон дээрэлхэнэ. Хажууд нь шүлсээ хаян хогоо хаяна. Ковидтой үед нэг ч гомдол мэдүүлсэнгүй. Аргагүй л дээ тэдэнд тийм зав байхгүй.

Цагдаа нар ер нь сошиалд их хүчтэй юм аа. Үнэхээр их завтай юм аа.

53600 ширхэг халдаг улавч нтр. Яагаад зөвхөн цагдаа гэж? Гадаа ажилладаг бүх хүнд өгмөөр байна!!!

Иргэний үг