Царайлаг төрх, гоолиг биеэрээ “од” болсон жүжигчин А.Туяа.

Тэрбээр өнөөдрийг хүртэл ганц бие яваа. Өөрийнхөө сайхныг мэдэрдэг жүжигчин бүсгүй үе үехэн эрчүүдийг дуу алдуулж, зүрхийг нь булгилуулсан гэрэл зургаа нийтэлдэг.

Жүжигчин Туяа цахим хуудаснаа “би ер нь л жоохон овортой байж.Дөрөвдүгээр анги гэхэд дэндийсэн том охин байна.Одоогийн дөрөвдүгээр хүүхдүүд бүүр нялх харагдаад байдаг. Их л ногоо идэж өссөн хүн шүү.Хар багаасаа хүнснийхээ бүх хэрэглээний ногоо болон нарийн ногоогоо өөрсдөө тарьж ургуулж иддэг айл байсан. Одоо хүмүүсийн идээд байгаа салаат байцаа, бууцаа, хулуу, цагаан манжин бүх төрлийн огурцы,помьдор өвөл хураагаад даршлаад том том шилэнд бүр торхонд даршилдаг байсан.Айлуудын хоол мах гурил манай хоол алаглаж байдаг байлаа. Тэр үедээ зүгээр л мах гурилтай айлын хоол их л амттай санагддаг байсан.Тэгээд багадаа энэхэн биеэ ногоо тарих үйл хэрэгт зориулсан.

Хамгийн хэцүү нь хүлэмжид нарийн ногоогоо тарьдаг тэгээд тэр дотороо ороод дуус2. Багаасаа сурсан зүйл бол хэзээ ч үгүй болдоггүй зүйл шүү. Ажилсаг аав ээжтэй хүний охин л доо .“ хэмээжээ.