Эр хүний жил “угтаж ордог” тул нийт “ҮХЭР” жилтнүүд урдаас засал хийлгэж сэрэмжил.


● Уншуулах ном: Даш зэвэг, Найман гэгээн, Дорж намжом, Цэнд, Нити, Лхамын ганшиг, Очирваань тахих, Хийморийн сан.

~ Эм хүнийх “үдэж дагадаг” тул нийт “ХУЛГАНА” жилтнүүд засалтай.

● Уншуулах ном: Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Найман гэгээн, Сундуй, Жамсран тахих, Ариун сан.

~ ХОНЬ жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, гэмтэж бэртэх, сэтгэл санаа хямрах, үйлс бүтэмжгүй байх зэрэг зохисгүй юм болж магад.

● Уншуулах ном: Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, Ширнэн, Барчид намсэл, Нүрзэд, Сандуйн жүд, Чойжоо тахих, хийморийн сан.

~ НОХОЙ, ЛУУ жилтнүүд “шишид” буюу “бага харш” буух тул.

● Уншуулах ном: Жадамба, Ногоон дарь, Даш дондов, Цэнд, Далх тахих, Амин золиг гаргуул.

~ МОГОЙ, ТАХИА жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч.

● Уншуулах ном: Хийморийн сан, Цагаан шүхэрт, Гомбын ганшиг, Ямбий дончир, Чогжү хүсэл, Намсрай даллага, Гомбо тахих.

~ БАР жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул. Сэтгэл шанлах, яр шарх гарах, өвчин ээрэх гэм буй тул.

● Уншуулах ном: 3 н гүрэм, Манал, Дорж намжим, Нанжид, Шавдаг дором, Лхам тахих, Ариун сан уншуулна.”ГҮНДҮ ЁНДОН РАВЖААЛИН” хийд.