М.Уранцэцэг нь ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын анхны эмэгтэй тамирчин төдийгүй Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа Дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй Монгол Улсын гавьяат тамирчин билээ.

Монгол хүний нэр дээр Гиннесийн номонд бүртгэгдлээ. Олон улсын жудо бөхийн холбоо буюу IJF World Tour-с зохион байгуулагддаг тэмцээнүүдэд М.Уранцэцэг маань хамгийн олон медаль хүртсэн тамирчин болон Гиннесийн номонд бичигдлээ.

МУГТ М.Уранцэцэг маань 2010 оны 12 сараас 2019 оны 4 сарын 15 хүртэлх тэмцээнүүдэд:

11 алт

11 мөнгө

13 хүрэл

нийт 35 медаль хүртсэн түүхэн амжилт гаргажээ.

Арван дамжсан ийм гайхалтай амжилт, хөдөлмөрийн үр шимийг дэлхий үнэлж түүх болгон бичиж байна.

Халуун баяр хүргэцгээе

Яалтачгүй Монголын классик нэгэн тамирчин мөнөөсөн мөн билээ.