Улс төрч Ц.Оюунгэрэлийн хүү гэхээсээ илүүтэйгэээр өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олны танил болж чадсан залуу бол Б.Идэр-Од билээ. Чөлөөт ардчилсан сэтгэхүйтэй, харьцангуй зөв хүмүүжилтэй гэж олноо дүгнэгддэг түүнийг ганц бие гэдэгт олон нийт итгэдэг байсан. Тэгвэл Б.Идэр-Одын хувьд найз бүсгүйтэй гэнэ шүү. Тэрбээр найз бүсгүйнхээ зургийг олон нийтэд дэлгэв.

Найз бүсгүйтэйгээ аз жаргалтайгаар агаарлаж, зун аяласан, төрсөн өдрийг хамт тэмдэгэлэсэн зэрэг зургуудаас хосууд өөрсдийнхөө цахим хуудаст байршуулсан байна.

Ц.Оюунгэрэлийн дархан бэр болж магадгүй бүсгүйг Халиунаа гэдэг ажээ. Гадаад, дотоодоор явж, галуу шувууны мах идсэн үзэсгэлэнт бүсгүй.

Б.Идэр-Одыг ээж нь өрх толгойлох чадамжтай боломжтой гэж үнэлдэг тул ийнхүү тэрбээр найз бүсгүйгээ олноос нууцлахаа больж байгаа бололтой.