О.Байгал, Т.Одгэрэл Ч.Мичидмаа гээд нэгэн үеийн цахилж явсан бүсгүйчүүд гоо төрх, гоолиг биеэ гайхуулж мөнхийн залуу гэх тодотголыг одоо ч өөрийн биеэрээ үлгэрлэсээр явна.

Хотын дарга Д.Сумябазарын гэргий Ч.Мичидмаа тавин насны босгыг хэдийн давсан гэхээргүй цаанаа л жавхаатай харагдаж байгаа биз. Түүний том хүү нь Нисэхийн их сургуулийг дүүргэж нисгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд удалгүй гэр бүл зохиож ээж, аавыгаа эмээ, өвөө болгох биз ээ.

Гэснээс, хотын тэргүүн хатагтай маань ийм дэгжин үзэсгэлэнтэй эмээ болох нь ээ. “Prada”- гийн хослол өмсөж, “Chanel” цүнх сугавчилсан түүний гоо үзэсгэлэнгээ хадгалах нууц нь чухам юундаа байдаг бол хэмээн эрэл хайгуул болох бүсгүйчүүд захаас аваад мундахгүй их биз ээ…