Цаг сайхан байхад урлаг соёл, бизнесийн салбартаа манлайлж яваа эрхмүүдийн дээрээс ёстой л шагналын хур буудаг байж. Хамгийн сүүлд нэлээд хэдэн гавьяат төрж, мөн адил хөдөлмөрийн баатрууд ч одон тэмдэгээ гардан авсан.

Харин эдгээр эрхмүүдийн хажууд тоон дотор үсэг цохиж явна гэлтэй нэг хүн байсан нь дуучин Батсайхан. Нийтийн дуу нэгэн үед хүчээ авч байхад дуучин Эрдэнэтунгалагтай хослон дуулж танигдсан тэрбээр олон жилийн турш нам гүмхэн амьдарсан.

Сүүлийн жилүүдэд уран бүтээл гэх тоймтой юм хийгээгүй мань эр Гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаасан нь олон ч хүний гайхшралыг төрүүлж байсныг нуух юун.

Олон жил урлагт зүтгэсэн ч одоо ч төрдөө үнэлүүлж чадаагүй эрхмүүдийн дэргэд түүний гавьяат цол эзэндээ томдсон гэлтэй.