Дэлхийд дуучин Adele,Монголд “Маск”- ын Чука хоёр жингээ хассанаараа гайхагдаж байна хөөе.

Анх олонд танигдах үеэсээ махтай шөлтэй булцгар байсан бүсгүй жингээ хасаад гоолиг болсон нь олон ч бүсгүйчүүдийн атаархалыг төрүүлж хэрхэн турсан нууцыг нь олж мэдэх их эрэлд гараад байгаа гэхэд хилсдэхгүй. Угаасаа туранхай гоолиг байж жингээ хасна гэдэг ихэнх эмэгтэйчүүдэд мөнхийн сэдэв байдаг хойно нүдний өмнө эрс өөрчлөгдөж илүү залуу бас илүү жавхаалаг болсон Чукагийн турсан нууц нь зөв хооллолт.

Өөрийн барьсан дэглэм, хийсэн дасгалаа влог хэлбэрээр үзүүлбэл ёстой л олон бүсгүйчүүдийн үзэх дуртай зүйл нэгээр нэмэгдэж тэр хэрээрээ реклам сурталчилгааны саналд дарагдах нь дамжиггүй шүү Чука минь…