Ардын дууны ая данг мэдрүүлж, сонсогч түмний хүндэтгэлийг хүлээсэн дуучин Даваагийн Бурмаа.

МУИС-ийн Ардын урлаг судлалын салбарыг урлаг судлаач шүүмжлэгч мэргэжлээр төгссөн дуучин Бурмаа уран бүтээл бүрээрээ фенүүдээ үргэлж байлдан дагуулж байдаг. Ардын дуугаа хөгжүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэж бодож уран бүтээлээ туурвьдаг.

Сонсголонтой уянгалаг хоолойтой, үзэсгэлэнт сайхан бүсгүй маань малгайны хоббитой бололтой.

Түүний сошиалд тавьсан зургуудаас үзэхэд өөр, өөр загварын малгайнууд их байна шүү.

Уртын болон ардын дуучин хүн дээл, гутал, малгай, өмсгөл зүүсгэлтэйгээ байж байж бүтэн байдаг юм байна аа гэдгийг Дуучин Д.Бурмаагийн хувцаслалтуудаас харж болно.

Дуучин бүсгүйн малгайтай зургуудаас хүргэж байна.