Америкийн алдарт MGM продакшны бүтээл “The Apprentice” бизнесийн реалити шоу нь 2004 оноос хойш АНУ, Их Британи, Ирланд зэрэг 24 улсад амжилттай зохион байгуулагдаж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп , Их Британий бизнесийн магнат Алан Шугар зэрэг алдар хүндтэй бизнесмен CEO-г энэ талбарт гаргаж ирснээрээ дэлхий дахинд алдартай болсон.

Бизнесийн ертөнцийн ширүүн тулаанд хөл алдалгүй бат зогсох шилдэг менежерийг эзэмшсэн ур ухаан, бизнесийн авхаалж самбаа, харилцаа манлайллын ур чадвараар нь олон түмнийхээ нүдэн дээр ил тодоор сорин тодруулах, Таны карьерт ганц удаа тохиох алтан боломжийг олгох “The Apprentice” шоуг Монгол Телевиз анх удаа албан ёсны эрхтэйгээр Монголдоо зохион байгуулаж байгаа билээ.

Залуучуудын хооронд өрнөх онц сонирхолтой санаа шийдэл, өрсөлдөөн, хагарал, урам хугаралт, тэмцэл зэрэг адал явдалтай реалити шоу.

Ялагчийн төлөөх өрсөлдөөн улам ширүүссээр. Үлдсэн 8 оролцогч ур чадвараа шалгасан хүндхэн даалгавар сорилтыг даван туулж 7 оролцогч үлдээд байна.

Нэвтрүүлгийн үеэр Ч.Ганхуяг “Мэдэхгүйгээ мэдэх нь хамгийн том мэдлэг

Мэдэхгүйгээ нуух нь харин хамгийн том алдаа…” юм хэмээсэн юм.