Монголын рок попын тогооноос 13-хан наснаасаа танигдсан хүн бол дуучин Б.Маралжингоо.

Тэрээр 13 настайдаа дуучин Хаянаатай “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дуу, 14 насандаа “17 нас” дуугаа гаргаж, тухайн үед ёстой л хитүүд болж байв. Тэгвэл тэрээр өдгөө хэдийнэ 30 нас хүрсэн гунхсан бүсгүй болжээ.

Комедиан “Хар” Төөгөө цахимдаа “Үсчингүй байвал баймаар ч юм шиг,Үнэнч чи минь байхгүй бол үгүйрэн хоосрох мэт” хэмээн өөрийнхээ зургийг нийтэлжээ.

Маралжингоо түүний зураг доор “Миний хүүхэд нас шиг харагдаад байхын, Би яг ийм бондгор буржгар хүн байлаа” гэжээ.