Сүүлийн үед сүлжээний бизнес ид хүчээ авч зарим нь дампуурч, зарим нь мандаж хэсэгтээ л хүмүүсийг бужигнуулаад авсан.

Монголд хийгээд дэлхийд одоо үед ид хүчээ авч буй Америкийн алдарт “Amway” брэндийн бараа бүтээгдэхүүнтэй сүлжээний бизнест жүжигчин Сөрөлт эхнэрийн хамт ажиллаж байгаа бөгөөд тун чиг амжилттай яваа аж.

Түүний эхнэр Дэлгэрцэцэг нь тус сүлжээнийхээ “Сувдан” цолыг хүртсэн бөгөөд тэд хамтдаа гадаад дотоодоор аялах эрхээр бөмбөгдүүлж байгаа дуулдана лээ.

Мөн жүжигчин Сөрөлт тус сүлжээнийхээ талаар хөрш улсуудад илтгэл тавих хэмжээнд очтлоо “томорсон” гэхээр яахын аргагүй өгөөжөө өгч буй бизнес бололтой шүү.