Аальгүйгээс хамаргүй гэдэг үг аль хэдийн ард хоцорч, аальгүй яриа адтай байдлаараа олонд танигдсан бүсгүй бол жүжигчин Хишигбуян.

Үндсэн мэргэжил нь англи хэлний багш боловч жүжигчин болох туйлын сонирхолтой байсан тэрбээр нэг удаа цахим орчинд хөгжилтэй бичлэг хийж тавьсан нь олон ч хүнд таалагдан тэр байтугай нэгэн энтертайнментаас жүжигчнээр ажиллах санал авсан гэдэг.

“Alimaa’s movie guide” цахим хуудсаараа дамжуулан дэлхийн алдартай кинонуунуудын богинохон тайлбарыг сонирхолтой хэлбэрээр танилцуулдаг бүсгүйгээр монголын кино урлагийнхан ч сурталчилгаагаа хийлгэх хүсэлтэй байдаг.

Мөн түүнчлэн “аальгүй” хоолойг нь ашиглан олон ч компаниуд фм ээр реклам сурталчилгаагаа хийлгэдэг гэнэ лээ.