Хувиараа бизнес эрхлэгч О.Гончигсүрэн таван жилийн өмнө Монгол улсын аварга Э.Оюунболдод 30 сая төгрөг зээлсэн аж.

Эхлээд энэхүү 30 сая төгрөгийг авахдаа эхнэртээ автомашин худалдан авахад урьдчилгаа төлбөр 10 сая төгрөг шаардлагатай байна гэж хэлж, зээлжээ.

Удалгүй ээжид нэг сая төгрөг шилжүүлэх шаардлага байна, эхнэрт гутал авахад нэг сая төгрөг хэрэгтэй, цолны найр хийхэд мөн мөнгө хэрэг болж байна гэхчлэнгээр цувуулж авсан байна.

Найр ч болж, цолны мялаалгад ирсэн мөнгөөрөө 30 сая төгрөгийг төлөхөөр маргааш нь хандахад О.Гончигсүрэн “Цолны мөнгийг шууд авчихаж арай болохгүй байх. Дараа авъя” гээд хойшлуулжээ.

О.Гончигсүрэн энэ хугацаанд шүүх байгууллагад хандсан ч Э.Оюунболдын хаягийн байршил тодорхойгүй байна гэдэг хариу ирүүлснээр хандах ч газаргүй болжээ.

Э.Оюунболд аварга одоо болтол зээлсэн мөнгөө өгөхгүй, зугтсаар байгаа талаар ийнхүү ярьж байна.

Доорх линкээр үзнэ үү

https://www.facebook.com/livetv.mn/videos/460721698254569/