Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан шийдвэр гаргасан юм.

Баяр ёслолын арга хэмжээнүүд хүн амын бөөгнөрөл үүсгэж тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлж байгаа тул коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ.

Энэ жил Цагаан сарын баяр хоёрдугаар сарын 12, 13, 14-нд тохиож байгаа юм.

Сар шинийн барилдаан үзэгчгүй, бүх бөх нь пср шинжилгээ өгөөд барилдвал та дэмжих үү.