Мэргэжлийн сумогийн 69 дахь Их аварга Хакухо М.Даваажаргал эмнэлгээс гарсан гэж Японы Sports Hochi сонинг иш татан Ройтерс агентлаг мэдээллээ.

Хакухо М.Даваажаргалыг коронавирусийн халдвар авсан болохыг энэ сарын 5-нд Японы сүмо бөхийн холбооноос албан ёсоор зарласан билээ. Тэрбээр 10 хүрэхгүй хоногийн дотор эмчлэгдэж эмнэлгээс гарч байгаа бөгөөд коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан байна. Тэрбээр нөхөн гэр эмчилгээг гэрийн нөхцөлд үргэлжлүүлэхээр болжээ.

Хакухогийн биеийн байдалд сайн байгаа бөгөөд үнэрлэх мэдрэмж нь хүртэл эргэн ирсэн гэж Sports Hochi сонин бичжээ.

Эх сурвалж: Reuters