Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг олон удаа Монгол улсынхаа нэрийг тив дэлхийд цуурайтуулсан нэгэн.

Эмэгтэй хүний уян налархай байдал түүнээс хол ч хүч чадал, ухааны цараа нь үргэлж түүнээс мэдрэгддэг.

Олны танил, алдартай тамирчид рекламанд тоглох нь энгийн л асуудал. Тийм ч олон рекламанд тоглоогүй Г.Угалзцэцэг өөрийн анхны рекламны зураг авалтаа эргэн дурсжээ.