Дууны клипэнд тоглож залуу насаа дэлгэцэд мөнхөлсөн энэ бүсгүй болвоос Хакухо аваргын үеэл гэдгээрээ энэ цагт олонд танигдаад буй.

Дөрвөн хүүхэд төрүүлж алдарт эх болсон тэрбээр цаг сайхан байхад загварын шоунд саатахдаа хөлийн улнаас тогойн үзүүр хүртэл “Fendi” брэндээр илүүрхэж явна лээ.

Бэлэн хоол гэдэг шиг брэндийн лого нь биеэр нь дүүрэн байхад үнэ ханшийг нь судлалгүй л яахав. Албан ёсны сайтаас нь авсан мэдээллээр Цоомоо хатагтай энэ үдэш бараг л 3000 ам.доллараар гоёсон байдаг шүү. Ийн брэндээр биеэ “өлгийдүүлсэн” түүний эл дэгжирхэлд уншигч та ямар дүн тавих вэ?