Хөөрхөн сайхнаараа гайхагддаг жүжигчдийн нэг бол яахын аргагүй Б.Хулан. тэрээр “Х-Түц” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхлэж байсан. Түүнийг “Найз”, “Цэцэг шиг нас”, “Болсон явдал”, “Ээжээ надтай гэрлээч”, “Миний ах атаман”, “Бохир ертөнц”,”Секс эрх чөлөө”, “Ийм нэгэн дурлал-2” зэрэг киноны дүрүүдийг нь бид сайн мэднэ.

Харин түүнийг Монголын анхны “Фото мисс” гэдгийг хүн бүр мэддэггүй ажээ. Тэрээр 1997 онд “Фото мисс”, 1998 онд Монгол улсын “Гоо охин” болж байжээ.

Багаасаа өөрийн авьяас, үзэсгэлэн гоогоороо гайхагддаг тэрээр уран бүтээлээсээ хөндийрч чимээгүйхэн аж төрж байна.