Энэхүү сонжоо нь таны нас, хүйсээс үл хамаарсан буюу бүх хүнд зориулсан гэж хэлж болно. Зургаас хамгийн эхэлж харсан зүйлийн тусламжтайгаар та зан чанарынхаа давуу болон сул талуудыг мэдэх болно. Үүний тулд дараах энгийн дүрмийг баримтлахад л болно.

Дүрэм

• Хоёр минутын завтай байх

• Анхаарлаа төвлөрүүлэх

• Дараах зургийг харах

• Хамгийн эхэнд харсан зүйлээ тогтоох

Маш энгийн дүрэм байгаа биз.

За хамгийн эхэнд харсан зүйлээ тогтоосон бол сонжооны хариугаа харцгаая.
Гэрлийн чийдэн. Та бол тайван хүн. Та үргэлж хянамгай байж, аливааг үнэлж, яаран шийдвэр гаргадаггүй хүн.

Мод.

Дээрх зургаас модыг түрүүлж харсан хүн нэг бол мөрөөдөмтгий, эсвэл меланхолик байдаг. Та бол эмзэг хүн бөгөөд эмзэглэсэн үедээ дотнын найзынхаа туслалцаа авахад үргэлж бэлэн байдаг.

Загасчин.

Та бол өөртөө хэт итгэлтэй, хөдөлмөрч, тэвчээртэй хүн. Та зорьсон зорилгодоо хүрэхийн тулд ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн байдаг бөгөөд үүнийг танихгүй хүн ч хараад мэддэг.

Шувуу.

Та бол бүхнийг анзаарч, няхуур ханддаг. Та цаг баримталдаг, хичээнгүй, зохион байгуулалт сайтай болохоор ажил амьдрал дээр таныг хүмүүс хүндэтгэдэг.

Үүл.

Та бол гол асуудалдаа дээд зэргээр анхаарлаа төвлөрүүлж, жижиг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй байхыг илүүд үздэг. Ийм хүмүүс хүчтэй зан чанар, сайн хүсэл эрмэлзэлтэй байдаг ажээ.