Lexus 570 талх шиг зарагдаж буй өнөө үед таван саяын шуба, тансаг зэрэглэлийн чанартай куртка авч өмсөхөд яагаад болохгүй гэж.

Carardli&Nafa брэндийн чамин гадуур хувцасны брэндийг Монголд оруулж ирэн бүсгүйчүүдэд танилцуулж, топ загвар өмсөгчдөөр сурталчилгаагаа хийлгэдэг гээд том “амьтан”л даа энэ Н.Солонго. Бараа бүтээгдэхүүнийг нь өмсөж үзсэн бас харсан хээнцэр бүсгүй бүр “101 гөлөг” киноны Круэлла шиг шүлсээ гоожуулж, ган,зэс платинум картаа сэлэм шиг зурмаар сайхан хувцасыг борлуулдаг гэж түүнийг л хэлэх болов уу.

Дулаан явахад мянган лан гэдэг дээ, тэгвэл дулаан хэрнээ загварлаг дэгжин харагдахыг хүссэн бүсгүйчүүдэд бол арван мянган лангаа ч хайрлахын аргагүй бүтээгдэхүүн санал болгож буй тун ч сүйхээтэй бүсгүй дээ.