Зүлэг ногоон дэвжээнээ нэгэн цагт хүчээ үзэж явсан гарьд Ц.Цэрэнпунцаг бизнесийн салбарт эргэлт буцалтгүйгээр орж АНУ, Монголын хооронд жим гартал бууж ниссээр бизнесээ өргөжүүлсэн.

Харин түүний дараагийн нүүдэл нь эрхэм гишүүний зөөлөн суудал бөгөөд Завхан аймагтаа өрсөлдөж ялалт байгуулсан. Нэгэн цагт нүд дүүрэн байсан хүчит гарьд жин хасаж, бурханд мөргөн тун чиг эрүүл амьдралын хэмнэлтэй болсон гэх бөгөөд эх орноо хөгжүүлэх эрхэм үйлсд зүтгэхээр АНУ-аас тусгай үүргийн онгоцонд багтан тун чиг хэл амтайхан газардсан түүх түүнд бий.