Загварын сайхан бүсгүйчүүдийн нэг “Эра” Д.Эрдэнэтуяа “Морьтхангай” группийн босс Эрдэнэтэй хамтран амьдарч байгаа гэх бор шувуу хэсэгтээ ниссэн.

Гэвч хэзээнээс л сайхан хүүхэнд нугасгүй Эрдэнэ хамтран амьдрагчаа залуу бүсгүйгээр сольсон дуулдана лээ. Харин ганц бие гэх статустаа хэдийн дасал болсон Д.Эрдэнэтуяа өдгөө хүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд ямар ч цаг үед, хэзээ ч түүнээс урвахгүй, үүрдийн, үнэнч хайр болсон ганц хүү нь ийм том залуу болжээ.

Хэн ч харсан бие хаа, царай зүс гээд өөлөх зүйлгүй А.Бишрэлтийг ээжтэйгээ хамт явахыг харсан зарим нэг нь Д.Эрдэнэтуяа нялх амрагтай болж хэмээн жиг жуг хийдэг ч ээж, хүү хоёр энэ мэт яриаг харин ч нэг тоодоггүй гэнэ лээ.