Энэ цагийн эрэмгий аварга хэмээгдэж, залуустай эн зэрэгцэж ид хаваа гайхуулж яваа Г.Эрхэмбаяр аварга гэргийнхээ хамт манай дуранд өртсөн нь энэ.

Хэн бүхний хайр хүндэтгэлийг хүртэж, түүнийхээ хариуг ч чамгүй барьж ард түмнээ баясгаж яваа аваргын ард талын фронтод бат зогсдог энэ хатагтайг Ц.Дэлгэрмаа гэдэг.

Банк, санхүүгийн мэргэжилтэй бөгөөд өврийн сайхан хангай нутгийн харъяат нэгэн. Г.Эрхэмбаяр аваргыг амлалтаас нь буцаасан энэ хатагтай тун ч халамжтай хань гэнэ лээ. Аваргыг амлалтаас нь буцаасан гэсний түүхийг сөхвөл үндэсний бөхөөр дөнгөж хичээллэж эхэлж байхдаа багш, дасгалжуулагчдаа улсын цолонд хүртлээ гэр бүлтэй болохгүй хэмээн амлалт өгсөн байсан Г.Эрхэмбаяр гэргийтэйгээ учирсан цагаасаа өнөөх амлалтаа мартаж орхисон гэдэг.

Тэрбээр “Хүн чинь хайр дурлалтай учрахаараа сонин болчихдог юм билээ. Ингээд улсын цол авсныхаа дараа хүнтэй суух энэ тэр мартагдсан. Эхнэр авах болоход багш хүртэл загнасан. Одоо бодоход буруудсан юм алга” хэмээн ам бардам ярих дуртай гэсэн шүү.