Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.

Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна.

Уг асуудлаар хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодлоо сошиалд илэрхийлэж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга, Жүжигчин Н.Онон нар маргалдаад амжив.

Монгол Улсын гавьяат цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон өнгөрөгч онд гаьяат цол авсан билээ.

Тэгвэл жүжигчин Н.Онон цахим хуудаснаа комментоор маргалдав.Тэрбээр “Би чиний эзнээс одон гуйгаагүй гэв. Женко миний мэдэх хамгийн эвгүй муухай Ерөнхийлөгч.” гэжээ.