Монголын хамгийн муу 10 киног arigun’s Diary пэйж нэрлэсэн байна.

Ихэнхтэй чинь санал нийлнэ гэдэг дээр байр машинаа тавья?

1. Бүхнээс дээгүүр

Бүжиг таанцтай кино юм болохоор нь Step Up шиг бүр аймар гэгэлзүүлсэн юм хийсийн байх гээд үзтэл юу вэ?

СУИС-ийн оюутнуудын дипломны ажил юм уу?

2. Үхлийн симфони

Нөгөө бичкэн чөтгөр нь 2 давхар байшин дээрээс унаад үхчихдийн. Магадгүй жижигхэн болохоор 2 давхар байшин 5 давхар шиг нөлөөлж болохын.

3. Доргио 7 эр

Зохиолоо биччихээд натурд гарж байлдаа Бооёо ахаа!

4. Давхар цохилт

Зүгээр л гоё өнгөлөг гэхээс өөр ямар ч үг орж ирдэггүй кино. Өнгөлөг, царайлаг хүмүүсээс бүрдсэн зүгээр л нэг бичлэг. Кино гэх нь ч хаашаа юм.

5. Муушгийг заавал 5 гар тоглох албагүй

Зүгээр хэдэн гарууд тойрч суугаад архи уучихаад кино хийхээр шийдсэн юм шиг байгаан. Сда босож удирдлагаа хайхаас залхуу хүрж хэвтсээр байгаад үзэж дуусгасан юмдаг..

6. Сая долларын олз

Snapchat-ийг анх Монгол улсад санаачилсан гэдгийг мэдэх үү? Jet Li хөөрхий өөрөө ч мэдэлгүй Монгол киноны гол дүрд тоглосон байдгийн. Мань чинь тэнэг сда тухайн үед итгээд үзэж нтр.. omg

7. Зоорь 2

5K аймар их мөнгө санагдсан шүү. Нэг тийм эхлэнгүүтээ тавьчихсан юм шиг мэдрэмж төрүүлсэн кино.

8. Асрагч аав

Инээдмийн кино юм байж ямар аймар R-Rated хүнд дуусдаг юм бэ? Ер нь тэгээд үйл явдал нь ч гэсэн нилээд стрессдүүлнэ. Яг ямар жанр гэдгийг сайн ойлгоогүй. Аав Universe-ийн хамгийн муу кино.

9. Тусгай ажиллагаа

Энэ киног үзсэн хүн бүрт кино зохиол бичих зориг орно. Тэнэг гэхэд дэндүү тэнэг кино доо.

10. Ээжийн дайсан 2

Баахан хэрэггүй сул сцена, үнэн хэрэгтээ хүргэнээ шалгаж байгаа нь үзэгчдэд онцын сюрприз санагдаагүй, төгсгөлийн эмордог хэсэгт заавал хүн дайрах хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу..

arigun’s Diary