“Шинэ үе” Продакшны анхны кино болох “Буруу эргэлт” гэдэг нэртэй охид хөвгүүдийн нөхөрлөл, хайр дурлалыг харуулсан киноны дуу олон хүнд ухаарал хайрладаг.

Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дууссандаа Нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлнээ” сонсоод хүн бүр нөхөрлөлийн тухай боддог.

Зүрхний найзыгаа mention хийгээрэй.

Дууний үг Н.Ариунболд

Дууний ая  Гантөр

Үүлэн чөлөөний наранд бүлээцэн дулаацах нас минь

Үнэн худлын хооронд бүдэгрэх дурсамж

Үгний сайханд хөөгдсөн хиргүй гэгээн сэтгэл

Үүрд гэж амлаагүй ч зуурдхан байгаагүй

Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дууссандаа

Нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлнэ

Нэр нэгтэй дуу дуулж өссөн багын тэр өдрүүд

…дуулсандаа мэднэ

Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана
Тэгээд чи хаана явна даа

Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи

Наслахын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаа өөртэйгээ уусгаж нэгтгэсэн найзаа

Өглөөн нарны хурц туяаг намайг сэрүүлж харуулчаад

Үдшийн шингэх нарнаар чи байсангүй
Өнгийг нь дүрсэлж харахааргүй тэр сайхан нарны

Өрөөсөн цацраг нь гэмтсэнг би харлаа

Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана
Тэгээд чи хаана явна даа

Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи

Наслахын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаа өөртэйгээ уусгаж нэгтгэсэн найзаа

Одоо чи хаана байна анд минь очоод чамайгаа тэврэе

Од харвасан тэр өдөр би нулимсан

Огторгүй харин чамайг надаас далд нуусан
Одоо болтол би андыгаа хайсаар

Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана
Тэгээд чи хаана явна даа

Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи

Наслахын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаа өөртэйгээ уусгаж нэгтгэсэн найзаа