Ард олондоо “Тогдгор” хэмээн алдаршсан эрхэм бол Монгол Улсын гавьяат жүжигчин, алиалагч, нэрт лимбэчин Дашзэгвийн Галсантогтох билээ.
Найман настай балчраас наян настай буурлууд үзэж баясдаг. Тэрбээр дуулна, жүжиглэнэ, бүжиглэнэ, бурхан бүтээнэ, сийлбэрлэнэ, алиална, лимбэднэ, хөгжимдөнө гээд урлагт хийж чадахгүй зүйл гэж үгүй.


Эрхэм хүмүүн өнөөдөр тэнгэртээ дэвшиж бурханы орноо зорилоо. Гэр бүл, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.