Та бүхэн өнгөрсөн хоногуудад #Удвал hashtag-тай постууд сошиалаар нэг явах болсныг анзаарсан биз ээ. Тэгвэл уг пост нь тун удалгүй олны хүртээл болох “Улаан цэцэг” киноны маркетинги байжээ.

МУГЖ Г.Ундармаагийн “U Film” уг киног хийхээр болсон ба маркетингаа ийнхүү сонирхолтойгоор эхлэсэн нь олны анхаарлыг татаад байна.

Тэрээр “Амьдралоги” киноныхоо урилганд хоёр зураастай тест илгээж тухайн үедээ олныг гайхуулж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Монголын кино урлагт шинэлэг санаа, шинэхэн бүтээлүүдээрээ өөрийн хувь нэмрээ оруулж яваа жүжигчин бүсгүй энэ удаа олныг дахин гайхшируулаад авав. Г.Ундармаа нэрт зохиолч С.Удвал агсаны тухай киног хийж байгаа бөгөөд одоогийн залуус энэ хүмүүний тухай тэр бүр сайн мэдэхгүй учир “Удвал” гэдэг нэрийг үйл үг болгон ашигласан нь энэ аж.