“On and off”-ийн гэдгээрээ олноо алдаршсан С.Ононбатыг бид андахгүй. Тэрбээр багаасаа л тайз дэлгэцийнхний дунд өссөн бөгөөд ээж нь Үндэсний телевизийн анхны найман боловсон хүчний нэг телевизийн найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Янжмаа гуай юм. Үндэсний телевизэд хамгийн их хүүхдийн нэвтрүүлэг хийсэн хүн ч гэдэг.

1993 онд “On and off” продакшн үүдээ нээсэн. “Видео хийдэг хүний хувьд төхөөрөмжөө бодож нэр өгсөн юм. Заавал асааж байж ажлаа хийнэ. Дараа нь унтраана гэдэг утгаар. Явсаар олон утгатай үг болж таарсан. Англи хэл мэддэг танил маань мөнхийн хөдөлгүүр гэсэн утга бас илэрхийлдэг гэж тайлбарласан л даа. Мандах, жаргах гэсэн утгаар хэлдэг гэж юм билээ” гэж ярьсан удаатай.

“The Voice of Mongolia” шоунд шүүгчээр ажиллах болсон шалтгаан гэвэл шинэ, эрчтэй, хүчтэй, авъяастай залууст л дэм болж өөрийнхөө олж авсан мэдлэг туршлагаа хуваалцаж, зөв зам руу нь оруулж нэг ч гэсэн залууд нэмэр больё л гэж бодсон нэгдүгээрт, хоёрдугаарт гэвэл угаасаа бидний хийсээр л ирсэн ажил зүгээр тэр маань надаар төлөөлүүлэн ил болж байгаа байх” хэмээн ярьжээ.

Продюсер С.Ононбат “Боловсрол” телевизтэй хамтран “LiveOn 21” нэвтрүүлгийг зохион байгуулж орчин цагийн шилдэг продюсер гэдгээ батласаар л байна.