“Шинэ үе” продакшнаас жүжигчний гараагаа эхэлж “Буруу эргэлт” киноны дүрээр үзэгчдийн таашаалд нийцсэн жүжигчин бол “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга юм.

Дуучин М.Наратай нэгэн үе хайрын романс үүсгэж явсан тэрээр түүнээс хойш тийм ч олон бүсгүйчүүддээ нэр холбогдсонгүй ганц бие хэвээр байна.

Уран бүтээлд ч оролцох нь багасгаж чимээгүйхэн амьдрах болсон тэрээр хамгийн сүүлд “Хамгийн чухал нь”, “Хадмын хайр” зэрэг кинонуудад тогложээ.

Өнөөдөр жүжигчин Батушкагийн төрсөн өдөр тохиож байна. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.