Найруулагч Б.Тамиртай нэр холбогдож нэгэн хэсэг хайрын романс үүсгэж явсан жүжигчин Н.Мөнхсоёлын хамгийн том түшиг тулгуур нь түүний хүү юм. Тэрээр саяхан шинэхэн хайр дурлалтайгаа учирсан ч олны нүднээс ихэд нууцалдаг.

Харин амин эрдэнэ болсон хүүгээрээ гоёх дуртай. Тэрээр анхны амьдралынхаа талаар “Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцох үедээ . “Эцэг, эхийнхээ өврөөс гарч амжаагүй байж гэр бүл зохиож, хүүхэдтэй болно гэдэг маш олон зүйлийг тэвчих ёстой болдог. Гэтэл бага залуу явсан болохоороо буурьтай суурьтай хандаж чадаагүй үе бол бий. Гэхдээ би хэзээ ч харамсдаггүй” гэсэн байдаг.