Хошин урлагийн анхдагчдын нэг жүжигчин С.Өлзийхүүг монголын ард түмэн ихэд хүндэлдэг. 1992 онд СУИС-ийн кино драмын факультетыг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьж байжээ.

Тэрээр Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны “албан ёсны” дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн “Буудлын авхай” зэрэг 30-аад жүжиг, “Их хааны удам”, “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тоглосон.

Жаргах жаран насруугаа дөхөж яваа ч өөрийн гадаад үзэмж, гоо сайхандаа анхаардаг тэрээр өөрийн охинтой үеийн мэт харагддаг. Залуулаг, загварлаг С.Өлзийхүү ганганаа барьж дийлэхгүй явна.