“Parkview”хотхонд хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүсийн цугларалт болсон тухай видео бичлэг цацагдаад байгаа билээ.

Энэ бичлэгт нэр дурдагдаад буй өмгөөлөгч Б.Баасанцогт “Найз нөхөдтэйгөө уулзсан,орж гарч байгаа орон сууцны хяналтын камерын бичлэг юм. Найзуудын жирийн уулзаж, ярьж хөөрч сууж байгаа үйл явдал шүү дээ.

Амьдралын жаргал, зовлонгоо хувцаалцаж, он цагийг туулж яваа анд нөхдийн нэг оройны уулзалт Монголын нийгэмд дуулиан шуугиан тарьж, олон хүний ажил амьдралд заналхийлсэн зүйл болж хувирна гэж огт бодож, төсөөлж явсангүй. Нэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгож авлаа. Монгол Улсад хүний эрх чөлөөг хууль хяналтынхан улан доороо гишгэлж, хэлмэгдүүлдэг болжээ. Бүр гэмт хэргийн бүлэглэл бий болчихсон байна, цаана чинь. Тэдгээр улс төр, хууль хяналтынхан багтсан бүлэглэл ямар ч хүнийг гутаан доромжилж хэн ч биш болгож чадах юм байна. Сүүлийн хэд хоногт болж өнгөрч байгаа үйл явдлуудаас харахад бусдын нэр хүнд, амьдралаар тоглоод зогсохгүй, анд найзуудын нөхөрлөлийг доромжилж байна шүү дээ. Хар бага наснаасаа найзалж, нөхөрлөж яваа бидний сайхан харилцааг биеэ үнэлэгчch авч, зугаацаж цэнгэдэг гэсэн хямдхан, худал хуурмаг зүйл болгож, олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгаад маш их уур хүрч байна. Бас хүний хамгийн ариун нандин гэр бүлийн харилцаанд сэв суулгаж байгаад бүүр ч их уур хүрч байгаа. Хүн яагаад найз нөхөдтэйгөө уулзаж болдоггүй юм бэ. Тэнд байгаа төрийн албан хаагч, шүүгч болон бусад хүмүүстэй олон жил найзалж нөхөрлөж, хааяа уулзаж хоол идэж ярилцаж суудаг. Энд юу нь буруу юм байгаа юм бэ. Улстөржүүлж байгаагаас гадна гүйцэтгэх ажиллагаа явуулав уу гэж харж байна”.хэмээсэн юм.

Тэгвэл сошиалд түүнийг хоёр дахь бичлэг цацагдсаны дараа гэрээслэl үлдээн сураггүй болсон тухай цуурч эхэллээ.

Тэрээр алга болохоосоо өмнө сэтгэлзүйн гүн хямралд орсон бөгөөд гэр бүлийн асуудал үүссэн гэх мэдээлэл байнө. Хоёр дахь бичлэг цацагдсанаас хойш гэртээ харихгүй бөгөөд эрэн сурвалжлаx ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.Бид мэдээллийг тодруулан эргэн хүргэх болно.