Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарт биеэ үнэлсэn гэгдэж буй “Дори” ярилцлага өгөхдөө

Би тэр өдөр найз Д.Отгонбаатартай очиж уулзсан. Найз нөхөдтэйгөө уулзаад гарахад намайг биеэ үнэлэгch хэмээн гүтгэж, миний нэр хүндэд халдсан. Үүнийг би огт ойлгохгүй байна. Мөн хамт байсан олон хүний нэр хүндийг гутаан доромжилсоn агуулгатай мэдээлэл олон нийтэд түгээсэн. Үүнээс болж миний гэр бүл, найз нөхөд, ах дүү, хамаатан садан нараас маш их дарамt ирж байна.

Би тэднийхээ нүүр царайг ч харж чадахгүй байгаа. Би ямар зохион байгуулалттай гүтгэлэг яваад байгааг ойлгохгүй байна. Өнгөрсөн ням гарагийн өглөөний 09:00 цагт цагдаа хаалга тогшсон. Хаалга онгойлгоход миний утсыг булааж, намайг байрнаас авч гарсан. Тэр үед н.Билгүүдэй гэх байцаагч намайг доромжилj “Би чамайг хотхон дундуур “Дори” гээд орилчихвол бүх хүн танина шүү гэж надаар тохуурхсан. Би үүнийг албан ёсны байцаалт гэж бодохгүй байна.

Миний зөвшөөрөлгүйгээр гар утас булааж авсан. 11-12 цагийн турш таван байцаагч ээлж дараалан надаас мэдүүлэг авсан. “Та нар тийм биз дээ”, “Чи тэгж ярих ёстой. Үгүй бол Эрүүгийн хэргээр шоронd сууна” хэмээн айлган сүрдүүлсэн. Мэдүүлэг авч байх үед н.Билгүүдэй гэх байцаагч намайг цохиж авах гэж далайсан. “Чи тэгж хэлэхгүй бол өөрөө хэрэгт унана” хэмээн сүрдүүлсэн. Би сэтгэлзүйн маш хүнд дарамтанd байна. Тус мэдүүлэгт миний талаар юу найруулж бичсэнийг мэдэхгүй. “Байцаалтанд гарын үсэг зур” гэхэд нь, айсандаа зурчихсан. Тухайн үед надтай хамт очсон хоёр найзыг минь биеэ үнэлэгch хэмээн нэрлэж, доромжилж байгаа.

Дансны хуулга харчихаад хүнийг биеэ үнэлэгch гэж цоллож болдог юм уу. Цаашид би Монгол Улсад яаж амьдрах юм бэ, би гэр бүлийнхэнтэйгээ яаж уулзах вэ. Одоо хүртэл гэрийнхэнтэйгээ уулзаж чадаагүй байна. Манай улсад эмэгтэй хүнийг ийм өчүүхнээр үнэлдэг болсон. Ийм орчинд амьдрахаас айж байна.

Шүүгч нарт биеэ үнэлсэн гэгдэж буй ДОРИ: Намайг авч явсан байцаагч “Би “Дори” гээд хашгирчихвал бүх хүн чамайг танина шүү” хэмээн тохуурхсан” хэмээжээ.