Эв нэгдэл ба Амжилтын энэхүү мандала нь таныг өөртөө болон хүрээлэн буй ертөнцтэйгээ зохицон амьдрах боломжийг олгоно. Энэхүү мандала нь зөвхөн эерэг энергийг өөртөө татдаггүй.

Түүний энерги танд мэргэн ухааныг зааж, хувь заяандаа зөв хандлагыг төлөвшүүлэхэд туслах болно. Бидний амьдрал яг л шатаар өгсөхтэй адил. Заримдаа оргилд гарахын тулд хэдэн шатаар доошоо бууж, дараа нь дээш өгсөх хэрэгтэй болдог. Өгсөх замыг зөвхөн явганаар л туулах ёстой гэдгийг санаарай. Эв нэгдэл ба Амжилтын мандала нь тэсвэр тэвчээрийг танд өгч, өөрийгөө ямар ч болзолгүйгээр хайрлаж хүлээн зөвшөөрөхийг зааж, жинхэнэ аз жаргалтай, амжилттай хүн болоход зайлшгүй шаардлагатай ертөнцийг үзэх эерэг хандлагыг төлөвшүүлэхэд туслах болно.

Гүнзгий амьсгалан бясалгалын байдлаар тус мандалаг удаан хугацаагаар харснаар бие махбодь тань тайвшран ядаргаа тайлагдаж, гэрэл, хайр, хүч чадал, баяр баясгаланг олж авах болно.

Энэхүү энергийн мандалаг түрийвчиндээ хадгалж болохын зэрэгцээ зурган хэлбэрээр нь гэрийнхээ гэр бүлийн бүх гишүүд цуглардаг газраа байрлуулан өлгөж болно.

Мөн гар утас, компьютерийнхээ дэлгэцэн дээр 3-р сарын турш байршуулан хадгалж, энергийг нь мэдрээрэй.