Кино урлагийн салбарын үлгэр жишээ хос байсан Д.Бямбадорж, Б.Ариунчимэг нар тусдаа амьдарсаар хоёр жилийг ардаа үджээ.

Их хотыг доргиож, олны анхаарал татсан тансаг хурим хийсэн “Маск” продакшны жүжигчин хосууд дундаасаа нэг охинтой. Оюутан ахуй наснаасаа бие, биесээ таньж, үерхсэн тэдний хайрын түүх тун сонирхолтой.

Хэн, хэнийхээ анхны хайр нь байж, мөрөөдлийн хуримаа хийгээд амжсан тэд хуримынхаа нэг жилийн ойгоор хамтын амьдралдаа цэг тавьсан билээ.
Тэдний салсан шалтгааныг жүжигчин Б.Мишээлтэй холбож тайлбарладаг. Учир нь “Надаар тоглосон хайр” жүжиг дэлгэцийн бүтээл болж, залуу жүжигчид болох Б.Мишээл, Бямбадорж, Цоож нар тоглосон.

Ганц бие ээжийн эгнээнд шилжсэн Ари хэсэг ганцаар явсан ч төд удалгүй ээлжит амрагаа сонгон, хоёр дахь амьдралаа эхлүүлэхээр эрс шулууджээ. Ээлжит амрагаа олноос ихэд нууцалж буй тэрээр удахгүй амаржих аж.