Нийтийн дуучдын залуу үеийн төлөөлөл болсон дуучин МУСТА Б.Болд, Э.Чулуунчимэг нар олон сайхан уран бүтээл үзэгч олондоо хүргэж, гэр бүл зохион хөөрхөн охины аав ээж болсон. Гэвч тэдний сайхан хайрын түүх таван жилийн настай байсан.

Дуучин Х.Мөнгөнцэцэг Б.Болдтой дуулиан шуугиантайгаар тоонот гэрт толгой холбосон.Тэд Б.Жавхлан, Б.Баясгалан гэдэг дэрсхэн хүүхэдтэй. Х.Мөнгөнцэцэг амаржиж 11 сарын 23 нд хоёр хүүхдээ дүүтэй болгосон билээ.

Амаржаад удаагүй ч Х.Мөнгөнцэцэг нөхрийн хамтаар “Жаргаж инээ,жаргаж дуул” шинэ тоглолтод оролцоод амжсан.Гурван удаа төрсөн гэхэд биеэ маш цэгцтэй авч явж байгаа нь үзэгч фэнүүдийнхээ атаархлыг төрүүлээд амжсан.

Өнөөдөр дуучин Б.Болдын цахим хуудаснаа

“Монголынхоо бүх Ээжүүд болон Бүсгүйчүүддээ баярын мэндийг хүргэе” хэмээсэн постыг харсан үзэгчид хосыг ахиад бүл нэмэх гэж байна уу хэмээн шуум гаргалаа.

Сайхан залуу өнөр өтгөн гэр бүлд хамгийн сайхан бүхнийг хүсье.