Онцлох уран бүтээлч: Реалист Баяр буюу зураач Х.Баярмагнай

www.Tac.mn сайт нь Монгол уран бүтээлчдээ алдаршуулах, бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Artist Mongolia” пэйжийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Онцлох уран бүтээлч” буланг нээсэн. Бид энэ удаад зураач Х.Баярмагнайг онцолж байна.

Олон түмэндээ  /Реалист Баяр/ гэгдэх зураач Х.Баярмагнайгийн урласан бүтээлүүдээс хүргэж байна.

Түүний бүтээлүүдийн  зохиомж, утга агуулга, нарийвчлан бичих бийрийн ажиллагаа,  ямар ч хүмүүнийн сэтгэлийн мэлмийг өөртөө соронздон татаж гагцхүү тэр бүтээлийн орчилд хичнээн хугацааг өнгөрүүлсэнээ анзаараагүй мэт…

-Төрсөн он: 1975

-Төрсөн газар: Улаанбаатар хот

-Дүрслэх урлагийн сургуулийг 1994 зураач,дизайнераар төгссөн

Оролцсон үзэсгэлэн:

Хүний эрхийн байгууллагаас зохион байгуулсан зургийн үзэсгэлэн: -2001

МУЗН-ээс зохион байгуулсан зургийн үзэсгэлэн– 2004

Монголын хэлмэгдэгсдийн холбооноос зохион байгуулсан зургийн үзэсгэлэн – 2011

Уран зургийн галерейгаас зохион байгуулсан шилдэг зургийн үзэсгэлэн 2012, 2013

БССАЖЯ-наас зохион байгуулсан палеонтологийн сэдэвт зургийн үзэсгэлэн -2014

Бие даасан үзэсгэлэн: “

Монголын үнэртэй салхи”- 2017 он

“Уяхан замбуутивийн наран” -2018 он

“Хос чавхдас” 2020 он