ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад халдварын 602 хүнээс илэрч, нийт 10282 тохиолдол боллоо. Харамсалтай мэдээ дуулгахад нэг эрэгтэй хүн нас барснаар Ковид-19-ийн шалтгаанд нас баралт 12 болов.