Бандгар хацартай байхдаа хөөрхөн гээд л үнсээд л зургийг минь хараад инээгээд … Хүн чинь байгаагаараа хүнд тоогдчихоор амар л юм байна лээ …


3 хүүхдийн ээж болсон хойноо гоёж үзээгүйгээрээ гоёдог л юм байна …

Бага балчирт эгч нарынхаа хувцсыг өмсөж угаасаа л хээгүй хэнэггүй өсчихсөн.

Гэдэс гарсан ч ичнэ гэж мэдэхгүй , инээгээд
Инээд минь яг хэвээрээ үлдсэн шүү .

 

Нэгэн залуу их гэрсэг гэнээ ( фм ээр сонссон) ,,, гэртээ л гоё тавилга аваад , гэрээ л гоё болгох дуртай байж ….

Эхнэр нь чи тэгж хувцасла , ийм юм ав гэхээр өө гээд тоодоггүй байж …

Нэг өдөр хадам ээж нь:

Миний хүү гудамжаар зөрсөн хүн болгон гэрт чинь орохгүй шүү дээ

Өөрийгөө гоёж яв гэжээ…

Тэр өдрөөс хойш залуу гаднах байдалдаа анхаардаг болж гэнэ …

Нэгэн архинд их дуртай залуу байж

Хүн болгон л боль гэж үглэнэ..

Нэг ах нь хэлж :

Ах нь ч бас ууж чаднаа … Гэхдээ чам шиг ингэж балиар царайлахгүй ээ гэх үг зүрхлүү нь орж уухаа больж гэнэ …

Хүнээс бид загнаж зандарсан үг сонсож чаддаггүй байх нь …

Хэрэгтэй үед нь хэрхэн зөв үг хэлж сурах вэ?

Хэзээ сүүлд хүнээс жинтэй үг сонсов
Хэнд та хэзээ сайхан үг хэлсэн бэ ?

40 гаруй жил найзалсан Багын найз нь доод албанаас дээд албан тушаалд дэвшиж гэнэ …

Хэлэх гоё үг бодоод бодоод ганц

Найз нь ОНГИРЧ байна гэсэн гэдэг ..

Сэтгэлээ бид мэднэ

Ил гаргах нь ховор юм уу даа

Шөнө хэлнээ гэж хүлээх хэрэггүй

Би чамдаа хайртай гэж гэгээн цагаар ч хэлж бай

Зөрсөн хүмүүсрүүгээ инээж бай

Ярвагар хүн ч зөөлөрнө

Өөдрөг амьдарна шөө

(Нараа иог)